Эдийн засгийн савалгаа эхлэхэд удирдлагуудын гаргадаг хамгийн эхний рефлекс юу байдаг вэ? Маркетингийн төсвөө танах, үнээ бууруулах, тэгээд хамгийн муу хувилбараар хүлээлтийн горимд шилжих.
Энэ бол компаниа аврах төлөвлөгөө биш, харин зах зээл дэх байр сууриа өрсөлдөгчдөдөө найр тавин өгч буй хэрэг.
Сохор таналт бол сүйрлийн эхлэл
Эдийн засаг хумигдах үед компаниудын гаргадаг түгээмэл алдаанууд тодорхой харагддаг:
-
Бүх зардлыг ялгаваргүйгээр танахдаа хэрэглэгчийн үнэ цэнийг бүтээдэг цэгүүдээ хамт устгадаг.
-
Борлуулалт унамагц шалтгааныг нь зөвхөн «Мөнгөгүй болсон» хэмээн өнгөц дүгнэж, үнийн дайнд ордог.
-
Бодит тоон дээр биш, удирдлагын хувийн мэдрэмж, өнгөрсөн жилийн хуучирсан төсөөлөл дээр шийдвэр гаргадаг.
Зах зээл дээр мөнгөний эргэлт удаашрах нь хэрэглээ бүрэн зогссон гэсэн үг биш юм. Хэрэглэгч зүгээр л сонголтоо хийхдээ илүү хянуур, илүү хатуу шүүлтүүртэй болж өөрчлөгддөг.
Хэрэглэгч мөнгөө нуугаагүй, шалгуураа өөрчилсөн
Хямрал бол зах зээл цэвэршиж, сул брэндүүд хаягдах байгалийн шалгарал юм. Хэрэв танай бүтээгдэхүүн хэрэглэгчийн амьдралын чухал асуудлыг шийдэж чадаж байвал тэд худалдан авсаар л байдаг.
Insight: Хямралын үед төсвөө хэмнэж буй хэрэглэгч хамгийн түрүүнд үнэ цэнийн санал нь ойлгомжгүй, өөр бусадтай ижилхэн орлуулагддаг брэндүүдээс татгалздаг.
Ийм үед хуучин арга барилаар, совингоороо зүтгэх нь асар өндөр эрсдэл дагуулна. Асуудал хаана байгааг — үнэ өндөрдсөнд үү, бүтээгдэхүүний чанарт уу, эсвэл харилцааны мессеж буруу очсонд уу гэдгийг таах биш, яг оношлох шаардлагатай болдог.
Өгөгдөлд суурилсан хамгаалалт ба довтолгоо
Хямралыг амжилттай даван туулж, зах зээлд өөрийн байр сууриа бэхжүүлэхийн тулд дараах 3 алхмыг системтэй хэрэгжүүлэх хэрэгтэй:
-
Хэрэглэгчийн зан төлөвийн шилжилтийг хэмжих: Тэд худалдан авалтынхаа ямар зуршлыг танаж, харин аль ангилалд мөнгө зарцуулсаар байна вэ? Хэрэглэгчийн бодит төлөв, сагсны бүтцийг судлахгүйгээр стратеги өөрчлөх нь сохроор буу тавихтай адил.
-
Үйлчилгээний стандартын цоорхойг илрүүлэх: Зардал хэмнэх гэж байгаад фронтлайн ажилтны харилцаа, үйлчилгээний чанарыг унагавал үлдсэн үнэнч хэрэглэгчдээ ч алдана. Бодит салбар дээр нууц үйлчлүүлэгчийн аргаар хяналт тавьж, стандарт алдагдахаас сэргийлэх нь чухал.
-
Брэндийн үндсэн ялгарлаа дахин бататгах: Хямралын үед танигдалт бус, харин итгэлцэл борлуулалтыг авчирдаг. Хэрэглэгчийн оюун санаанд танай брэнд өрсөлдөгчөөсөө юугаараа ялгарч байгааг тогтмол хэмжиж байж бүтээгдэхүүний байршуулалтыг зөв хадгална.
Эдийн засгийн хямрал бол компаниуд зөн совингоор удирдахаа больж, бодит баримт, тоон өгөгдөлд түшиглэхийг шаарддаг цаг үе юм. Зах зээлийн дүр зураг өөрчлөгдөж байхад хэрэглэгчээ хуучин нүдээр харах нь бизнесийн хувьд хамгийн үнэтэй алдаа болдог.
Insight Research (Green Insight LLC) нь өнгөрсөн хугацаанд 75 гаруй томоохон аж ахуйн нэгжийн 100 гаруй төсөлд хэрэглэгчийн зан төлөв, брэндийн танигдсан байдал болон зах зээлийн судалгааны цогц өгөгдлийг олон улсын ISO 20252, ESOMAR стандартын дагуу нийлүүлж, эрсдэлгүй шийдвэр гаргахад нь стратегийн түвшинд дэмжин ажиллаж байна.

Үзэл бодлоо хуваалцсан


