Зах зээлийн бодит байршлыг хэмжих нь
Маркетингийн төсвийн дийлэнх нь бүтээлч дизайн, сошиал медиа сурталчилгаа руу урсаж байна. Гэвч борлуулалт гацах үед захирлууд нэг л асуултад хариулж чаддаггүй: Хэрэглэгчийн толгойд манай брэнд яг ямар байр суурь эзэлж байгаа вэ?
Брэндийг зөвхөн мэдрэмж, даацгүй уран сэтгэмжээр удирдах гэж оролдох нь сохроор шуурга сөрөхтэй адил эрсдэлтэй.
Харагдах байдал ба Бодит танигдлын зөрүү
Ихэнх компаниуд "Манайхыг бүгд мэднэ" гэсэн төөрөгдөлд баригддаг. Олон нийтийн сүлжээнд авсан хэдэн мянган лайк, өнгөлөг баннерууд бодит худалдан авалтын шийдвэрийг тодорхойлдоггүй.
Бодит зах зээл дээр дараах нийтлэг алдаанууд давтагдсаар байна:
-
Хуурамч танигдалт: Хэрэглэгч брэндийн нэрийг сонсоод санаж байгаа боловч (Aided Recall), тухайн ангиллын хэрэгцээ үүсэх үед толгойд нь хамгийн түрүүнд орж ирэхгүй байна (Top of Mind буюу TOM).
-
Ялгаралгүй байршуулалт: Өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгаатай нь тодорхойгүй, үнэ цэнийн санал (Value Proposition) бүдэг тул эцсийн дүндээ үнийн дайнд ялагддаг.
-
Үнэнч хэрэглээний шилжилт: Хэрэглэгчид өөр брэнд рүү яагаад шилжиж буй шалтгааныг тоон өгөгдлөөр хэмжээгүйгээс хэрэглэгчээ алдсаар байдаг.
Брэнд бол гоё лого биш, харин хэрэглэгчийн ой тойжид суусан итгэлцэл ба санах ой юм.
Брэндийг хөрөнгө гэж үзвэл түүнийг хэмжих ёстой
Санхүүгийн үзүүлэлтээ өдөр бүр хянадаг шигээ брэндийнхээ эрүүл мэндийг хэмжихгүйгээр урт хугацааны тогтвортой бизнес бүтээх боломжгүй.
эрэглэгч таны бүтээгдэхүүнийг сонгох эсэх нь тэдний хэрэгцээ үүсэх тухайн эгшинд танай брэнд сэтгэхүйд нь өрсөлдөгчөөс түрүүлж уялдаж чадсан эсэхээс шууд шалтгаалдаг.
Брэндийн танигдсан байдлын судалгаа (Brand Image Tracking) нь хийсвэр төсөөллийг бодит математик өгөгдөл болгон хувиргадаг. Үүнд:
-
Top of Mind (TOM) чансаа: Салбартаа хэрэглэгчийн зүрх сэтгэл, оюун санаанд хэдэн хувийн эзлэх хувьтай байгааг хэмжих.
-
Net Promoter Score (NPS): Бүтээгдэхүүнийг бусдад санал болгох түвшин, органик өсөлтийн хурдасгуурыг тогтоох.
-
Сонголтод нөлөөлөгч хүчин зүйлс: Хэрэглэгчийн шийдвэр гаргах замналд үнэ, чанар, найдвартай байдлын аль нь бодит цөм болж буйг баримтаар нотлох.
Өгөгдөлд тулгуурласан брэндийн дахин байршуулалт
Бизнесээ өсөлтийн шинэ шатанд гаргахын тулд удирдах баг дараах стратегийг хэрэгжүүлэх хэрэгтэй:
-
Тогтмол хэмжилт хийх: Брэндийн танигдалт, имиджийн судалгааг хамгийн багадаа жилд нэгээс хоёр удаа системтэй явуулж, зах зээл дэх өөрчлөлтийг цаг алдалгүй тэмдэглэх.
-
Ялгарлыг дахин тодорхойлох: Хэрэглэгчийн үнэлгээнд тулгуурлан өрсөлдөгчөөс бодитоор ялгарах ганц үндсэн мессеж, үнэ цэнийг бэхжүүлэх.
-
Зан төлөвт нийцсэн шийдвэр гаргах: Хэрэглэгчийн худалдан авалтын зуршил хаашаа шилжиж буйг бодит дата дээр үндэслэн маркетингийн сувгуудаа шинэчлэх.
Мэдрэмж дээр суурилсан маркетинг эрсдэлтэй мөрийтэй тоглоомтой адил. Харин дата дээр суурилсан брэнд удирдлага бол эрсдэлийг тооцсон стратегийн хөрөнгө оруулалт юм.
Зах зээлийг захирахын тулд эхлээд хэрэглэгчийнхээ бодлыг унших учиртай. Таны брэнд өнөөдөр яг хаана явна вэ гэдгийг тодорхой мэдэх нь өрсөлдөөнд ялах эхний алхам.
Брэндийн танигдсан байдал, хэрэглэгчийн зан төлөв болон зах зээлийн багтаамжаа олон улсын ICC/ESOMAR, ISO 20252 стандартын дагуу үнэн зөв хэмжихийг зорьж байвал Insight Research (Green Insight LLC)-ийн мэргэжлийн судалгааны баг бодитой, стратегийн зөвлөмж бүхий тайлангаар таны бизнесийн шийдвэр гаргалтыг дэмжихэд бэлэн байна.

Үзэл бодлоо хуваалцсан


