Оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
БИДНИЙ ТУХАЙcalendar_month2024.04.15schedule2 мин унших

Оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

О. Оюун

О. Оюун

Олон нийттэй харилцах менежер

Инсайт судалгааны компани нь 2023 оноос эхлэн “Шударга Ёсыг Бадраах Сан”-тай хамтран жил бүр шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож ирсэн билээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр дунджаар 150–160 оюутан материалаа ирүүлдэг бөгөөд энэ жил нийт 🎓 33 оюутан шалгарч, тэтгэлгийн эзэд боллоо. Бид боловсролыг дэмжих, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна.

“Шударга Ёсыг Бадраах Сан”-гийн тухай

“Шударга Ёсыг Бадраах Сан” нь СЗХ-ны анхны дарга Д.Бадраа агсны үнэт үйл хэргийг үргэлжлүүлэх, санхүүгийн салбарын ирээдүйн мэргэжилтэн, залгамж халааг бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд 2006 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

"Бидний олгож буй энэхүү тэтгэлэг нь зөвхөн санхүүгийн дэмжлэг төдийгүй, залуусын хүсэл мөрөөдөл, мэргэжилдээ эзэн болох тэмүүллийг дэмжиж буй хэрэг юм."

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөж, цаашдын сурч хөгжих замналдаа Монгол Улсын хөгжил дэвшилд бодитой, үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

О. Оюун

Үзэл бодлоо хуваалцсан

О. Оюун

Олон нийттэй харилцах менежер

#Тэтгэлэг#Боловсрол#НийгмийнХариуцлага